01 / АЛСЫН ХАРАА
Ирээдүйг бүтээх иргэд
Монгол бахархалтай, аз жаргалтай, дэлхийд үнэ цэн бүтээх чадвартай иргэдийг төлөвшүүлж, боловсролын шинэчлэлийг манлайлагч сургууль байна.
Орхон ХаСүОлон улсын дунд сургууль

Learn today. Lead tomorrow.
01 / АЛСЫН ХАРАА
Монгол бахархалтай, аз жаргалтай, дэлхийд үнэ цэн бүтээх чадвартай иргэдийг төлөвшүүлж, боловсролын шинэчлэлийг манлайлагч сургууль байна.
02 / ЗОРИЛГО
Бид сурагчдаа бие, сэтгэл, оюун ухаанаа цогцоор нь хөгжүүлж, үндэсний үнэт зүйлээ эрхэмлэдэг, суралцахуйн хэвшилтэй иргэн болгон төлөвшүүлнэ. Тэд шинэ технологийг бүтээлчээр, хариуцлагатай ашиглаж, тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулна.
03 / ҮНЭТ ЗҮЙЛС
Бусдын үзэл бодол, соёл, үнэ цэнийг хүндэтгэнэ.
Шударга, үнэнч, зарчимч байж, зөвийг эрхэмлэнэ.
Үүргээ ухамсарлаж, нийгэмд эерэг хувь нэмэр оруулна.
Бүтээлчээр сэтгэж, шинэ санаа, шийдэл гаргана.
Бусадтай хамтран ажиллаж, хамтын үнэ цэн бүтээнэ.
Суралцах үйл явцаас баяр хөөр авч, эерэг орчинд хөгжнө.
04 / СУРАГЧИЙН ШИНЖ ЧАНАР
Өөрийн болон бусдын санааг судалж, дүгнэхдээ итгэлтэй. Баталгаатай мэдлэгтэй, оюуны эрсдэл гаргахдаа бэлэн бөгөөд үзэл бодлоо хамгаалж, бусдыг хүндэтгэдэг.
Сурах үйлдээ эзэн болж, зорилго тавьдаг. Шударга байдлыг эрхэмлэж, хамтран ажиллан бусдыг дэмжиж, үйлдлийнхээ нөлөөг ухамсарладаг.
Өөрийгөө суралцагч гэж ойлгож, суралцах үйл явцдаа дүн шинжилгээ хийдэг. Туршлагаасаа суралцан, байнга хөгжиж, насан туршийн суралцагч байх эрмэлзэлтэй.
Шинэ сорилтыг бүтээлчээр, уян хатан хүлээн авч, мэдлэгээ шинэ нөхцөлд ашиглаж, шинэлэг шийдэл гаргадаг.
Сониуч, идэвхтэй, шинэ санаанд нээлттэй. Бие даан болон хамтран үр дүнтэй ажиллаж, орон нутаг, үндэсний болон дэлхийн түвшинд эерэг хувь нэмэр оруулдаг.
Суралцах үйл явцаа аз жаргалтайгаар хүлээн авч, эерэг орчинд суралцахыг эрхэмлэдэг.
Монгол хэл, түүх, соёлоо эрхэмлэн, дэлхийд нээлттэй байдаг.


Эх хэл, үндэсний соёл, өв уламжлалаа дээдэлдэг, өөртөө итгэлтэй, хариуцлагатай иргэн болгон төлөвшүүлнэ. Бага, суурь болон бүрэн дунд боловсролын хүрээнд мэдлэг, сурах арга барил, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлнэ.
Дэлгэрэнгүй
Нас, хөгжлийн онцлогт нийцсэн, агуулгын залгамж холбоотой олон улсын хөтөлбөр. Cambridge Primary, Lower Secondary, IGCSE, AS & A Level шатуудаар суралцаж, олон улсын үнэлгээ, шалгалтаар мэдлэг чадвараа баталгаажуулах боломжтой.
Дэлгэрэнгүй
“ХаСү интеграцчлал” нь үндэсний болон Кембрижийн хөтөлбөрийн агуулгыг уялдуулдаг. Сургуулийн нэмэлт хөтөлбөрөөр дэлхийн түүх, газар зүй, хоёрдогч гадаад хэл, IELTS, SAT-ийн бэлтгэл болон дадлагаар сурагчдын хэрэгцээ, сонирхлыг дэмжинэ.
ДэлгэрэнгүйСОНИРХЛОО ДАГАЖ · ӨӨРИЙГӨӨ НЭЭ
Өөрийн сонирхсон дугуйлангаа сонгон дэлгэрэнгүйтэй танилцаарай.













Хэл ба илэрхийлэл

СУДАЛЖ · ОРОЛЦОЖ · СУРАЛЦАНА
Хими, биологи, физик, компьютер болон STEM чиглэлээр туршиж, ажиглаж, судалгаанд тулгуурлан суралцана.









Газарзүй, биологийн хичээлийг байгаль дээрх ажиглалт, хээрийн дадлагатай холбодог. Голын орчин, шавж, амьтан, ургамлыг судалж, тэмдэглэл хөтлөн, багаар ажиллаж суралцана.










Сурагчид улс орны байр суурийг судлан төлөөлж, олон улсын асуудлыг хэлэлцэж, хамтын шийдэл боловсруулах дадал эзэмшинэ.









Сурагчид өөрийн санаа, туршлага, үзэл бодлоо илтгэлээр дамжуулан хуваалцаж, бусдыг сонсон суралцана.











Хүүхдийн эрх, боловсрол, нийгмийн оролцооны асуудлаар суралцаж, сурагчдын дуу хоолой, санаачилгыг дэмжинэ.





Орхон ХаСүОлон улсын дунд сургууль